Бидний тухай
Манай компани 2000 оноос хойш үнэт ба өнгөт металлаар төрөл бүрийн үнэт эдлэл болон бэлэг дурсгалын зүйлсийг хувь хүн , албан байгуулагын хэрэгцээ захиалгад нийцүүлэн уламжлалт Монгол дарханы аргыг орчин үеийн загвар дизайнд зохицуулан үйлдвэрлэдэг. Манайх бэлэг дурсгалын зүйлсээ хоёрдогч түүхий эд болох цэвэр зэс, гуулин металлаар хийдэг. Гуулин сувенер маань өнгө сайтай, бүрэн цутгамал байгаль дэлхийд болон хүний биед хоргүйгээс гадна ижил төрлийн бүтээгдэхүүнээс эдэлгээ даахаар бат бөх чанартай. Хэлбэр хийц загварын хувьд Монгол үндэснийхээ, ахуй амьдрал нүүдэлчин соёлыг бүтээл болгондоо тусган мөн захиалагчийн хүссэн загвар дизайнаар үйлдвэрлэж байна. Дэлхий дахинд бидний сэтгэл, ур ухаан шингээж бий болгосон бүтээгдэхүүнээс Монгол улсыг таньж чадна гэдэгт итгэлтэй байна.